ЭЦА: “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж ХУУЛЬД ЗААСАН ЭЦА: “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж ХУУЛЬД ЗААСАН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж ХУУЛЬД ЗААСАН

2023 оны 7 сарын 05

Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд илтэд халдсан контент, мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан ЦЕГ-аас тодруулахад

"Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд заасныг баримтлан гомдол, мэдээллийн бүртгэлд аван холбогдох ажиллагааг хийж байгаа" гэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.”, “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна” зэрэг хууль тогтоомжоор бүх ард түмнээс сонгогдсон түүний нэр төр, алдар хүндийг хуульчилан тогтоосон байдаг байна. 

Нийтлэгдсэн видео контентын талаар эрх бүхий байгууллагуудаас тодруулахад огт болоогүй зүйлийг болсон мэт, гадны улс орон Монгол Улсын дотоод хэрэгт шууд оролцдог мэтээр иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх илт худал мэдээллийн шинжтэй байх тул зайлшгүй хуулийн хүрээнд шалгаж, хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлага үүссэн гэв. Энэ талаар Прокурорын нийтэд мэдээлэл боломжтой гэж зөвшөөрөгдсөн хүрээнд мэдээллийг өгөөд явна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
648726
1 эможи

keyboard_arrow_up