ОСНААУГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна ОСНААУГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

Улаанбаатар хотод олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 07 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Сэлбэ, Дунд голууд үерлэн ойролцоох барилга байгууламж, зам талбай усанд автсан. 

Өглөө 09 цагийн байдлаар ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн харьяа Сүхбаатар дүүргийн 1-р хорооны бага чадлын ус, дулаан дамжуулах төв(БЧУДДТ)-ийн 56/4 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 43-р хорооны БЧУДД төвийн 99б, 91, 92, 93, 91/3, 95, 68, 67, 69-р байр, Хан-Уул дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10”-ын харьяа 20-р байруудын гадна тал усанд автаж, подвалын ханаар ус нэвчсэн байдалтай байлаа.

Эдгээр байршлыг хариуцдаг Зүүн түгээх төв, ХҮТ-10 болон удирдах газрын 3 машин техник, инженер засварчдын 60 хүний бүрэлдэхүүн өглөө 06 цагаас эхлэн ус соруулж, узелийн хэсгүүдийг хамгаалалтад авч ажиллан 20 цагийн байдлаар Баянзүрх дүүрэг дэх ус хальсан хэсгүүдэд хамгаалалт босгож, подвалруу ус орохыг зогсоон, Хан-Уул дүүргийн байрууд руу нэвчсэн усыг татан зайлуулж, цахилгааны шит рүү ус орохоос хамгаалж байв.

Шөнө үргэлжлэн орох бороо нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй байгаа тул ОСНААУГ хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648785
0 эможи

keyboard_arrow_up