УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг зургаан жил хорьж, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хаслаа
Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох анхны шүүх хурал гуравдугаар сарын 2-нд эхэлсэн билээ. Улмаар 46 хоног үргэлжилсний эцэст энэ сарын 23-нд дууссан юм.
Тэгвэл өнөөдөр Ё.Баатарбилэг нарын 80 хүний эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг танилцуулж байна.
Ё.Баатарбилэг нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хахууль өгч, НВЦ компанийн захирал Баатарбилэгийн шаардлага хангахгүй атлаа зээл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хамааралгүй Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсний хариуд 2017 оны 9 сарын 19-ны өдөр Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан нь мөн байх тул гэм буруутайд тооцлоо гэж шүүхээс мэдээллээ.
Улмаар түүнийг нэг жил хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа.