ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүллээ ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүллээ

2023 оны 7 сарын 14

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа дотоодын аялал зугаалга, Үндэсний их баяр наадам бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой орон нутгийн замд зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдйн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эсдэл өндөр хэвээр байна.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх замын хөдөлгөөнд оролцох буруу дадал, хандлагыг сайжруулах зорилгоор 2049 оноос эхлэн “Яараад яахав дээ” Ирээдүйгээ хамгаалъя Аажуу явбал аяндаа хүрнэ дээ зэрэг ухуулга, нөлөөллийн аян, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирснээр тухайн хугацаанд бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо -8.1 ээс, -50.8 хүртэл хувиар буурсан үзүүлэлт байдаг.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Орон нутгийн зам хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, энэхүү төлөвлөгөөний хүрээнд Нэг зам-Нэг соёл аяныг эхлүүлж байна.

Иргэдийн зам тээврийн осол, хэргийн улмаас амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дуушлүүлэх, сурталчлан таниулах энэхүү аяны арга хэмжээг энэ оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Мөн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах бөгөөд Хурд хэтрүүлэх Хамгаалах бүс Гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд тавих хяналтыг нэмэгдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэх, энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй байхад илүү анхаарах болно.

Аяны нэрд соёл гэсэн үг орсон бөгөөд энэ үгийн цаана хөдөлгөөнд оролцогч бүрийн үүрэг, хариуцлага, ухамсарт үйл ажиллагаа замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх гэсэн агуулга багтаж байгаа.
Замын хөдөлгөөний дүмийг баримталж зам гэсэн нэг л жимээр бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648996
3 эможи

keyboard_arrow_up