Т.Бадамжунайд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ Т.Бадамжунайд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Бадамжунайд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

2023 оны 7 сарын 17

 Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар, ЭЦА-ны дарга Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. 

Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дууссан бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн нийслэлийн Прокурорын газарт  хавтаст хэргийг нь хүргүүлснийг эх сурвалжууд мэдээлж байна. 

Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649014
0 эможи

Irgen
2023-07-17 21:12
SaikhanbLG g apvsl taarna
Зочин
2023-07-17 11:19
Нийслэл хотыг минь самарсан хүмүүсийн нэг дээ.
keyboard_arrow_up