СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д ханджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д ханджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар могойд хатгуулсан 11 хүн ГССҮТ-д ханджээ

2023 оны 7 сарын 19

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд могойд хатгуулсан 11 хүн тусламж үйлчилгээ авсан байна.

Үүнээс долоо нь 0-17 насны хүүхэд байжээ.

Түүнчлэн долдугаар сарын 17-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн А блокийн автомашины зогсоол дээр хортой могой байсныг шуурхай арга хэмжээ авч Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны харьяа байгаль хамгаалагчид аюулгүй хүлээлгэн өгсөн талаар мэдээлсэн.

Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой явахыг ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна. 

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд

  • Хөл, гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж, бөгж, цаг, гутал зэргийг тайлах
  • Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уухгүй байхыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
649067
2 эможи

keyboard_arrow_up