24 настай эмэгтэй тогонд цохиулж ар дагзаараа савж унасан байдалтай ГССҮТ-д хүргэгджээ
2023 оны 7 сарын 24
24 настай эмэгтэй тогонд цохиулахдаа ар дагзаараа савж унасан байдалтай ГССҮТ-ийн салбар Түлэнхийн эмнэлэгт хүргэгджээ.
Биеийн байдал тогтвортой, ухаан санаа хэвийн тул төвийн томографид толгойн зураг авхуулахаар илгээсэн байна. Зураг авсны дараа Түлэнхийн эмнэлэгт тасагт хэвтүүлэн эмчилнэ. Ил харагдах том шарх, гэмтэлгүй ч жижиг хэмжээний шарх, түлэгдэлтийг эмчлэх, мөн зүрх судасны үйл ажиллагаа болон биеийн байдлыг хянах үүднээс эмчийн хяналтад хэвтүүлэн эмчлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
649133
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: