Ч.МЭНДБАЯР: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц  Ч.МЭНДБАЯР: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ч.МЭНДБАЯР: Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц 

2023 оны 7 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ үеэр Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр хэлсэн үгэндээ "Их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна. Он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна. Таван орон сууцны контор буюу 10 мянга гаруй өрх манай газарт шилжин ирж байгаа. Эдгээрийн олонх нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд байгаа тул цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэв.

Хотын дарга нийтийн аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй, энэ чиглэлд анхаарал хандуулах, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй" гэдгийг онцоллоо.

Мөн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
649206
1 эможи

keyboard_arrow_up