ЭНЭҮТ-д хүүхдийн амьсгалын болон бөөр шээсний замын, хоол боловсруулах эрхтний эмгэгийг эмчлэхгүй
2023 оны 7 сарын 25
Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв (ЭНЭҮТ)-2-т зарим төрлийн хүүхдийн эмгэгийг хэвтүүлэн эмчлэхгүй болж байгааг мэдээлэв.
Тодруулбал Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-нд баталсан наймдугаар тогтоолын дагуу ЭНЭҮТ-2-ын Хүүхдийн эмнэлэг нь доорх өвчнийг эмчлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Үүнд
- Амьсгалын замын эмгэгүүд
- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд
- Бөөр шээсний замын эмгэгүүд багтаж байна.
Гэхдээ дээрх өвчнийг аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой юм.
Харин ЭНЭҮТ-2-т дараах төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
- Яаралтай тусламж
- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/
- 0-28 хоногтой нярай
- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/
- Өдрийн эмчилгээ
- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Эх сурвалж: ЭНЭҮТ-2
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649213
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: