Прокурор хянаж буй Т.Бадамжунайгийн болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих үү, тэндээ “шингэх” үү?! Прокурор хянаж буй Т.Бадамжунайгийн болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих үү, тэндээ “шингэх” үү?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Прокурор хянаж буй Т.Бадамжунайгийн болон нүүрсний хэргүүд шүүхэд шилжих үү, тэндээ “шингэх” үү?!

2023 оны 7 сарын 31

Arslan.mn

Монголын эдийн засаг, эрх зүйн тогтолцоонд ноцтой хохирол учруулсан гэх нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой олон том хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд ил болж, хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж эхэлсэн. Эдгээр хэрэг зуны амралт, наадам наргианы дуулианд дарагдаад хэсэг удлаа.

Ерөнхийдөө “...Сүртэй шалгаж эхлээд сураггүй болгодог уламжлал давтагдах вий” гэсэн  яриа хөөрөө ч гарч байна. Наадам дамнуулаад сайд асан Т.Бадамжунайгийн хэрэг, бас нүүрсний гэх асуудалд хамаардаг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг прокурорт хянагдаж буй юм байна.

Т.Бадамжунайг НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан хахууль өгөх, 18.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасаг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Харин Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж буй юм.

Дээрх хэргүүдийг мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлчээс эхлээд нүүрсний хулгайтай холбоотой олон хүний нэрийг хууль хяналтын байгууллагаас зарласан. “...Нүүрсний хулгайтай холбоотой нэр нөлөө бүхий 17 хүн байна. Түүн дотор УИХ-ын таван гишүүн багтсан” гээд л сүр дуулиантай зарлаад байсан.

Гурван ч гишүүн нь янз бүрийн байдлаар бүрэн эрхээсээ “татгалзсан” байдаг. Өнөөдөр ганц нь ч шалгуулж дуусаагүй бололтой. Ямартай ч сураг чимээгүй, нам жим болоод байна. Тэрчлэн сүүлд илэрсэн Төмөр замын С.Батдөлөөс өөр энэ асуудлаар шүүхээр шийдвэрлэсэн хэрэг алга. Ер нь бол ганцхан нүүрсний хэрэг ч гэлтгүй, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой хэргүүд тэгсгээд сураг алдардаг “уламжлал” манайд нэгэнт тогтсон юм. Тийм учраас эдгээр хэрэг цаашаа шүүх рүү шилжих үү, хэрэгсэхгүй болоод тэндээ “шингэх” үү гэдэг сонин байгаа юм.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
649328
2 эможи

Novsh
2023-07-31 12:20
Shyyxiig shyygeegyi tsagt mongol uls ulaan avilgachdaas yl salna.
keyboard_arrow_up