Алтан овооны тахилгад ТЭРБУМ орчим төгрөг зарцуулна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгыг ирэх сарын 4-6-нд зохион байгуулна. Алтан овоог 1913 оноос хойш тахиж ирсэн бөгөөд энэ жил 110 жилийн ойн нь тохиож байна. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгон тогтмол тахиж ирсэн юм.
Тахилгаар Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулахыг зорьж байгаа аж. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах бөгөөд, үүнд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.
Мөн Алтан-Овооны тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандив өргөсөн иргэдийн нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулна гэж зохион байгуулагчид мэдээллээ.