ТЦА: Дуу чимээ ихтэй мотоцикл, спорт машинуудыг шалгаж байна ТЦА: Дуу чимээ ихтэй мотоцикл, спорт машинуудыг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Дуу чимээ ихтэй мотоцикл, спорт машинуудыг шалгаж байна

2023 оны 8 сарын 02

Спорт автомашин, мотоцикл сонирхогч залуус шөнө оройн цагаар чанга дуу чимээ гаргаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ихээр ирж байгаатай холбогдуулан хяналт шалгалт хийж байна.Энэ оны эхний хагас жилд энэ төрлийн 88 гомдол, мэдээлэл ирсэн бол зөвхөн 07 дугаар сарын 25-31-ний хооронд 34 мэдээлэл иржээ.

08 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 42 мотоцикл, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалгасан байна. Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцсон зөрчил  илэрчээ.

Зөрчилтэй 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649386
9 эможи

Зочин
2023-08-06 06:22
Ашгүй дээ. Тэгмээрсэн дээ. Хот хөдөө хаа ч хүн, мал айж үргэмээр дуу чимээ гаргаж бусдын тав тухыг алдуулж явах нь буруутай. Залуу нас гэж ойворгон онгироо, намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэж биеэ би гэсэн насыг хэлдэг юм биш. Жудаггүй зангаа эрх чөлөө гэвэл төөрч явна залуус минь. Эднийг огт явуулахгүй хориглох хэрэгтэй.
Иргэн
2023-08-03 11:50
Ашгүйдээ баярлалаа. Хүүхэд унтахгүй цочиж сэрээд үнэхээр хэцүү байнаа.
Зочин
2023-08-03 11:06
Маш зөв. Замаар маш чанга орилохоор нь шууд л зүрх сонин болдог. Тэгээд яагаад яагаад энэ залуус ийм илүү эрх дарх эдэлж бусдын амгалан тайван байдлыг ингэж зүрхэнд хүртэл алдагдуулна вэ гэж шууд л боддог. Тэд яах гэж ингэж саагчиж хэнд ингэж гайхуулнам бэ бусдыг тавгүйтүүлж дургуй хүргэж байгаагаа мэддэггүй юм бхдаа...зэвүүн амьтад жигшиж бна
Зочин
2023-08-03 07:08
Дуу чимээ ихтэй мотоцикло, машинжудыг хориглох хэрэгтэй хүүхэд, хөгшчүүл болон бүх хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулан цочион зүрх тарьхинд эмгэг учруул байгааг үгүйсгэхгүй тул аюултай муухай дуутай тээврийн хэрэгслийг явуулах байх нь зөв .
Зочин
2023-08-02 21:16
Хориглох хэрэгтэй , унэхээр дуу чимээнд цочирдсоор хэцуудэж бна,
Баярт
2023-08-02 18:54
маш зөв халуунд цонх онгорхой унтаж байхад хүүхэд хөгшид цочин давхийж унтаж чадахгүй юм мэдрэл муутай новшнууд жаал хаазалж байгаад орлиулж явах юм хатуу арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ
Зочин
2023-08-02 16:07
стандарт бус дуу чимээтэй машин мотоцикл болон хэт тод нэмэлт гэрэл тавьчихаад түүгээр бусдыг аюулд оруулах гэж зориуд гялбуулдаг мэдрэл муутай амьтадын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглох хэрэгтэй
Irgen
2023-08-02 15:57
Socia r ajil hiideg belchilsen tsagdaa n udirdlaguud
invis
2023-08-02 15:22
duu chimee yariad bgaa nuhduud huduunuu ocoj amidr bid nar orcin ueiin metropolis hotdoo duu chimeegee gargaad amidarmaar bn hugshun bandi nar mini
Иргэн
2023-08-02 14:57
За, харин ганц нүдээ олсон ажил байна. Сайн торгож, бүр хоригломоор байна, дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийг.
Zochin
2023-08-02 14:17
Yr ni changa duu chimee gargadag tehnikiig hotod unuulku bsn dr shdee yg zow shiidsen bn. Ingehgv bol zarim ni bvr ulam aimar dugargaal hajuugaar ongordiishd bi ooroo nyrai hvvhdtei bolhoor nda vneheer hetsvv bdg.
keyboard_arrow_up