Найман ишигний хэрэгт холбогдсон Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарт хувийн баталгаа гарган суллаж, гадуур байцаана
“Найман ишигний” гэх олон тооны малыг хулгайлах хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймагт эхэлсэн.
Тэгвэл шүүх шийдвэрээ гаргалаа.
Даргалагч шүүгч хэлэхдээ "Давж заалдах шатны шүүх зөвлөлдөөд Анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцаалаа.
Өөрөөр хэлбэр анхан шатны шүүх хурал болох хүртэл 56 тооны мал хулгайлсан гэх Л.Гэрэлзаяа, түүний нөхөр Ц.Төмөр нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихгүйгээр гадуур байцаах юм. Улмаар тэдэнд авсан ялын хэмжээг хэвээр үлдээлээ.
ШУУД ҮЗЭХ: