ГЕГ: ОХУ-руу аялахад юуг АНХААРАХ ВЭ? ГЕГ: ОХУ-руу аялахад юуг АНХААРАХ ВЭ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: ОХУ-руу аялахад юуг АНХААРАХ ВЭ?

2023 оны 8 сарын 04

Arslan.mn

ОХУ-ын хилээр ГАРАХ ҮЕД анхаарах!

  • $10,000 (бэлэн мөнгө, аяллын чек)-тай тэнцэх хэмжээний болон түүнээс илүүгүй үнийн дүнтэй бэлэн мөнгийг хилээр мэдүүлэхгүйгээр нэвтрүүлж болно. Төлбөрийн хэрэгсэл (вексель, банкны чек, үнэт цаас)-ийг үнийн дүнгээс үл хамааран ЗААВАЛ МЭДҮҮЛНЭ.
  • $10,000 (бэлэн мөнгө, аяллын чек)-аас илүү үнийн дүнтэй бэлэн мөнгийг хилээр нэвтрүүлэхдээ ЗААВАЛ МЭДҮҮЛНЭ. Бэлэн бус банкны картанд байгаа мөнгийг мэдүүлэх шаардлагагүй. /Үнийн дүн нь $100,000-с их бэлэн мөнгийг мэдүүлэх бол тухайн төлбөрийн хэрэгслийн гарал үүслийг НОТЛОХ БИЧИГ БАРИМТ ШААРДАГДАНА./
  • Оросын нутаг дэвсгэрээс үйлдвэрийн савлагаатай 5кг хүртэл загас, далайн бүтээгдэхүүн, 250г хүртэл загасны түрсийг ДЭЛГҮҮРИЙН БИЧИГ БАЙГАА ҮЕД хилээр гаргахыг зөвшөөрнө. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хилээр ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
  • 2022.03.02-ны өдрөөс эхлэн $10,000-аас илүү үнийн дүнтэй бэлэн гадаад валют, төлбөрийн хэрэгслийг хилээр гаргахыг хориглосон. Валютын ханшийг тухай үеийн Оросын Төв банкнаас зарласан ханшаар тооцно.
Бэлэн мөнгө болон төлбөрийн хэрэгслийг зохих журмын дагуу мэдүүлээгүй нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
  • Зориулалтын бус саванд савласан 10 литрээс илүү шатахуун түлшийг ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
  • $75,000-аас илүү үнийн дүнтэй бриллиант хилээр ГАРГАХЫГ ХОРИГЛОНО.
ХИЛЭЭР ОРОХ, ГАРАХ ҮЕД ЮУГ МЭДҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ!

Дараах барааг зайлшгүй мэдүүлнэ:

Соёлын үнэт зүйлс

  • Ховордсон амьтан ургамлын эд зүйлс
  • Тээврийн хэрэгсэл
  • ОХУ-ын төрийн шагналууд
  • Зэвсэг, түүний бүрдэл хэсэг
  • Хүчтэй үйлчилгээтэй, хортой бодис агуулсан эм бэлдмэл, мөн сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн бодис
Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649462
1 эможи

зангараг
2023-08-06 17:05
Коммунист ёс суртахуугтай холбоотой дүрэм журам бна.
Зочин
2023-08-06 00:00
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up