Ц.Даваасүрэн: Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгоно гэсэн зүйл байхгүй Ц.Даваасүрэн: Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгоно гэсэн зүйл байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгоно гэсэн зүйл байхгүй

2023 оны 8 сарын 10

Arslan.mn

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалттай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Шинэ Хархорин хотын төлөвлөлтийг хийх асуудлаар Астана, Дубай хотуудыг барьж байгуулахад оролцсон, Хятадын томоохон гүүр, барилгын байгууламжийг хийсэн архитекторуудыг урьж, олон улсын форум хийсэн.

Сүүлийн үед Хархорин хотыг бүхэлд нь бариад өгье, нисэх буудал болон хурдны галт тэрэгний замыг нь тавиад өгье гэсэн гаднын компаниуд дагуулсан хүмүүс гарч ирж, Ерөнхийлөгчтэй уулзъя гэдэг. Гэтэл ирсэн гаднын компани бүртэй уулзаад суух Ерөнхийлөгч гэж байхгүй шүү дээ. Сайд нар хүртэл гаднын компанийнхантай уулзалт хийхдээ ГХЯ-тай зөвшилцөж, нэг цонхны бодлогоор харьцдаг. Түүнийг ойлгохгүй гаднын компаниудыг дагуулаад гүйлдэж байна.

Хархорин хот Улаанбаатар шиг төлөвлөлтгүй хот болохгүй. Хархорин хотыг байгуулах газраа сонгосон байгаа. Сонгосон газрынхаа инженер геодезийн судалгааг хийж зайлшгүй хийх ёстой судалгааны ажлыг хийнэ. Судалгааны ажлын дараа хөрсийг нь харж байгаад аль хэсэгт орон сууцны хороолол байх вэ гэдэг орон зайн төлөвлөлтүүдийг хийх юм. Үүнд нэлээд хугацаа шаардана. Дараагаар хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Тэр үед хөрөнгө оруулалтыг агентлаг, яамдаар дамжуулж хийнэ.

Гаднын компаниудыг бид буруутгахгүй. Хэн нэгэн шантаажлаад Хархоринд газар авч, байшин бариад Улаанбаатар шиг хот босгоно гэсэн зүйл байхгүй. Яаж шантааж хийгээд явахгүй. Шинэ хот яаж босдог вэ гэдэг олон улсын стандартын дагуу Хархорин хот байгуулагдана.

Гаднын компаниудыг дагуулж ирээд манайх шинэ хот байгуулах гэж байгаа гээд битгий гүйлдээд бай, бид эхлээд төлөвлөлтөө хийнэ. Одоо тэнд газар олголт байхгүй. Бид Хархорин хотыг байгуулах газрыг сонгоод системд газар олголтыг зогсоочихсон. Өөрөөр хэлбэл, яаж ч шантаажлаад тэнд газар аваад байшин барина гэсэн зүйл байхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
649592
22 эможи

Шинэ хотын иргэн
2023-08-14 09:07
Эхлээд УБ-с Хархорин хүртэл төмөр зам тавьчих. Туслуулах юу бн. Би хүүтэйгээ бн шүү. Бас нэг портер бн
Шинэ хотын иргэн
2023-08-14 09:04
Өө хурдлаач дээ. Энэ хавиар майхантай хэд хонолоо. Шавар мавараа зуураад..хурдал хөөе
Зочин
2023-08-14 09:01
Өө хурдлаач дээ. Энэ хавиар майхантай хэд хонолоо. Шавар мавараа зуураад..хурдал хөөе
Зочин
2023-08-14 06:13
Эхнээсээ маш зөв төлөвлөлт хийж хатуу хяналтын дор хуульчилж төлөвлөлтийн дагуу барихгүй бол хоёрдох УБ болчих бий!
зочин
2023-08-11 18:17
Аялал жуулчлал бизнесээ хөгжүүлсэн хот баригдаасай бурхан будда минь
Зочин
2023-08-11 09:08
Хэхэхэ харин хэнтэйгээ хэрэлдээд байгаа юм бүү мэд
Ацаараа
2023-08-10 23:00
Ацаараа!!!
Хэ хэ
2023-08-10 19:35
Даваасүрэнд 10 хувийн урьдчилж төлөхгүй бол барилга барихгүй гэнээ
Зочин
2023-08-10 19:28
Хэнтэйгээ хэрэлдээд байгаам бэ!!!
keyboard_arrow_up