ТЦА: Таван шарын гармын нүхэн гарцны бүтээн байгуулалттай холбоотойгоор хөдөлгөөн удааширч байна ТЦА: Таван шарын гармын нүхэн гарцны бүтээн байгуулалттай холбоотойгоор хөдөлгөөн удааширч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Таван шарын гармын нүхэн гарцны бүтээн байгуулалттай холбоотойгоор хөдөлгөөн удааширч байна

2023 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Улаанбаатар хотод дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарцны бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд эхний ээлжид Сонгинохайрхан дүүргийн Таван шарын гармын нүхэн гарцны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор галт тэрэг тухайн гармыг дайран өнгөрөхдөө 25 км цагийн хурдтай явж байгаа тул гарам хаах хугацаа нэмэгдэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа тул иргэд жолооч та бүхэн хүлээцтэй байж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Замын нөхцөл байдал:

зураг

 

 

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649596
1 эможи

keyboard_arrow_up