БХТ: БНСУ-ын “Барилгын технологийн судалгааны хүрээлэн“-гийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2023 оны 8 сарын 10
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ болон БНСУ-ын "Барилгын технологийн судалгааны хүрээлэн"-гийн удирдлагуудын хамтарсан уулзалт боллоо.
Уулзалтын хүрээнд хүйтэнд тэсвэрлэлттэй барилгын материал, хоёр улсын барилгын норм дүрмийн талаар туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцов.
Мөн БНСУ-ын "Барилгын технологийн судалгааны хүрээлэн"-гийн зүгээс хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс манай улсад хамтарсан сургалт зохион байгуулах талаар санал гаргалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649604
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: