Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний онош ҮГҮЙСГЭГДЛЭЭ Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний онош ҮГҮЙСГЭГДЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 15, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний онош ҮГҮЙСГЭГДЛЭЭ

2023 оны 8 сарын 11

Наймдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн тухайн мэдээллийн дагуу өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм. Тэгвэл өчигдөр сэжигтэй тохиолдлын сорьцын шинжилгээний хариу гарсан бөгөөд молекул биологийн шинжилгээгээр /PCR/ үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул онош үгүйсгэгджээ. 

Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад "Тухайн иргэн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байхдаа өнгөрсөн сарын 30-нд тарваганы мах идсэн. Наймдугаар сарын 9-нөөс бөөлжих, халуурах, суулгах, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сорьц, шинжилгээний хариуг ЗӨСҮТ найман цагийн дараа гаргахаар ажилласан" гэлээ. 

Одоогийн байдлаар нийслэлд тарваган тахлын нэг тохиолдол батлагдаад буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649616
0 эможи

keyboard_arrow_up