“Эрдэнэт ус ДТС” компани ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 12 тэрбум төгрөгийн өртэй ч төлөлгүй найман жил болжээ “Эрдэнэт ус ДТС” компани ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 12 тэрбум төгрөгийн өртэй ч төлөлгүй найман жил болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт ус ДТС” компани ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 12 тэрбум төгрөгийн өртэй ч төлөлгүй найман жил болжээ

2023 оны 8 сарын 14

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлын албан тоотоор  “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийг Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчээ. 

“Эрдэнэт ус” ДТС ОНӨХК бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын усан хангамж, орон сууцны 345 байрны 11016 өрхийн, 1475 аж ахуйн нэгж болон Жаргалант сумын хүн амыг цэвэр ус, Эрдэнэт хотын айл өрх аж ахуйн нэгжийн усан хангамж болон дулааныг хариуцан ажилладаг орон нутгийн өмчит томоохон аж ахуйн нэгж.

Тус аж ахуйн нэгж нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 60 км зайнаас татсан нийт усны гуравны нэг орчим хэсгийг 2016 оноос тоолуурын заалтаар авч байсан ч авсан усныхаа 45 хувийг хэрэглэгчдэд борлуулаагүй гэсэн тайлбараар төлбөр төлөлгүй өдий хүрчээ. Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр тус компаниас авах авлага нь 2016 оноос хойш 12 тэрбум 248 сая төгрөгт хүрсэн хэмээн тооцжээ. Өөрөөр хэлбэл, 12 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ус хоёр аж ахуйн нэгжийн хооронд үр ашиггүй урссан байна.

Аудитын дүгнэлтээр “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн удирдлага нь хэрэглэгчидтэй ашиг сонирхлыг зөрчил үүсгэж усны борлуулалтыг зохих ёсоор бүртгээгүй байх магадлалтай хэмээн үзэж, энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зөвлөмж хүргүүлсэн байна. Хамгийн гол нь Эрдэнэт үйлдвэрээс нийлүүлсэн усны 45 хувийг цааш түгээлгүй Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр “болон орон нутгийн өмчит “Эрдэнэт ус ДТС” компанийг их хэмжээний алдагдалд оруулж байгаа удирдлагад арга хэмжээ авах асуудлыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэх ёстой хэмээн үзжээ.

Тэгвэл “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн 2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлангаас харвал нийт хөрөнгийн хэмжээ нь 81 тэрбум 741 сая бөгөөд 20 тэрбум 857 сая төгрөгийн өртэй байгаа аж.

Орхон аймаг, Эрдэнэт хотыг цэвэр ус дулаанаар хангах үүрэгтэй “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК нь нийт хөрөнгөнийхөө 25 гаруй хувийн өр төлбөртэй байгаа ч одоогийн байдлаар Орхон аймгийн зүгээс тодорхой хариуцлага тооцсон зүйл алга. Орхон аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар ч “Орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өр төлбөр жил бүр өссөн талаар хүчин зүйлийн судалгаа хийдэггүй. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас нийлүүлсэн усны тооцоо алдагдлыг бууруулах талаар үр дүнтэй ажил зохион байгуулаагүй байна гэж дүгнэсэн байгаа юм.

Хачирхалтай нь, “Эрдэнэт үйлдвэр” нь “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-тай жил бүр “Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ” гэгчийг хийж, сар бүр тооцоо нийлсэн акт үйлддэг ч гэрээ дүгнэсэн акт тэмдэглэл огт үйлдээгүй аж. 2018 онд Аудитын дүгнэлтээр яг энэ талаар зөвлөмж хүргүүлсэн ч аль алиных нь нэг чихээр ороод нөгөө чихээр гарсан аж.

Тухайн үед Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар өнөөдрийн УИХ-ын гишүүн Д.Батлут ажиллаж байсан аж. Өөрөөр хэлбэл, орон нутаг Төсвийн тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчигдсөн ч хариуцлага хүлээх байтугай хариуцлагын тухай ярьсан удирдлага огт алга.

Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь 2022 оны дөрөвдүгээр сард Орхон аймагт ажиллах үеэр тус компани “хэдийгээр оны эхний өдрөөс усны үнийг нэмсэн ч нэг литр ус хэрэглэгчдэд түгээхэд 11 мөнгөний алдагдал хүлээж байна” гэсэн мэдээллийг өгч байсан юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга “Усны алдагдлаас үүдэлтэй танай аймаг өнөөдрийн байдлаар 11 тэрбум төгрөгийн өртэй байна. Цаашид “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна” гэж анхааруулсныг орон нутгийн хэвлэлийнхэн ч мэдээлсэн. Орон нутгийн өмчит гэх компаниуд их хэмжээний алдагдал хүлээж, өрөнд орсон ч энэ мэтээр үйл ажиллагаа явуулсаар, дарга нар нь эрх баригч намаас томилогдсон хэвээр байгаа нь харамсалтай.

Үнэндээ“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс аудитын шахалтаар л найман жил гаруй хуримтлагдсан өрөө сая шүүхээр нэхэмжилж байгаа юм.

Шүүхийн процесс хэдэн жилээр үргэлжлэх нь тодорхойгүй. Гэвч усны төлбөр цаашид урссаар байх нь.  Хэрвээ “Эрдэнэт үйлдвэр” усны цоргоо хаавал Орхон аймгийн олон мянган хэрэглэгчийн цэвэр усны асуудал хөндөгдөх нь тодорхой учраас  “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК “бид борлуулаагүй” хэмээн гүрийсээр, өрөө зузаалсаар байх уу.

Эх сурвалж: HARDNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649685
0 эможи

keyboard_arrow_up