СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгуудад их хэмжээний аадар бороо орно СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгуудад их хэмжээний аадар бороо орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгуудад их хэмжээний аадар бороо орно

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Архангай, Баянхонгорын нутаг, маргааш өдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар их хэмжээний бороо орох талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал өнөө шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. 

Наймдугаар сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18, 20-нд нутгийн хойд хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +27...+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Сэрэмжлүүлэг уншаад та ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ?

 Улсын Онцгой Комиссын зөвлөмж

  • ХҮЛЭЭ, БҮҮ ГАТАЛ, ӨНДӨРЛӨГ ГАЗАР ОЧ, ТЕХНИКТ БҮҮ НАЙД, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНЭЛ. 
  • Гүехэн ус ч урсгал хурдтай, бодсоноос аюултайг анхаар
  • Таны амь наснаас илүү үнэтэй зүйл, яаралтай ажил байхгүй
  • Хэт халалт, халалтын дараах хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байна.
  • Тиймээс амарч зугаалж байгаа аялагчид, жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649720
3 эможи

keyboard_arrow_up