Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан ШӨХТГ-аас ШАЛГАЛТ эхлүүллээ
2023 оны 8 сарын 16
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт, чанар, үнийн нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийж эхэллээ. Хяналт шалгалтын ажил өнөөдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай үргэлжлэх юм. Уг хяналт шалгалтад сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг импортлогч, дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон өргөтгөсөн худалдаа, зах, худалдааны төвүүдийг хамруулна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох бөгөөд шаардлагатай тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649742
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: