ШҮҮХ : О.Орхонг хилээр гарахыг хоригложээ
Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхонд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалтыг шүүхээс өнөөдөр тогтоожээ.
Тодруулбал, "Сахал" Д. Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн нэг яллагдагч О.Орхонд нэг тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилээр гарахыг нь хязгаарлажээ.
Яллагдагч О.Орхонд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор” түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны наймдугаар сарын 16-наас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.