“Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо “Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Сахал“ Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо. Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьчлал, "Цемент шохой" ХК-д холбогдох эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Гэвч Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч маргааш хүртэл хойшиллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649802
1 эможи

Enee
2023-08-17 19:49
Хулгайч нарыг ингээд л толгойг илээд л барьц аваад л бна
Зочин
2023-08-17 17:05
энэ хулгайчийг оргон зайлах боломж олгох арга саам л биз дээ
keyboard_arrow_up