ЯГ ОДОО: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх ШҮҮХ ХУРАЛ болж байна ЯГ ОДОО: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх ШҮҮХ ХУРАЛ болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЯГ ОДОО: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх ШҮҮХ ХУРАЛ болж байна

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр /2023.08.18/ 15.00 цагт ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон. Энэ дагуу шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд дуусаагүй үргэлжилж байна.

Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хувьчлал, "Цемент шохой" ХК-д холбогдох эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Гэвч Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан боловч өнөөдөр хүртэл хойшилоод байсан юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649847
0 эможи

Зочин
2023-11-26 08:09
энэ чинь шорондоо байхгүй байгаам уу
keyboard_arrow_up