ОСНААУГ өөрсдийн хөрөнгөөр  “Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ ОСНААУГ өөрсдийн хөрөнгөөр “Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ өөрсдийн хөрөнгөөр “Хараагүйчүүдийн-48” байрны халуун усны асуудлыг шийдвэрлэлээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах газар/ОСНААУГ/ нь жил бүр өөрийн хөрөнгөөр дулааны шугам сүлжээ, засвар, үйлчилгээний ажил хийдэг.

Энэ жилийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн урсгал засварыг өөрсдийн хөрөнгөөр хийж байна.

Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Хараагүйчүүдийн-48” байранд хэвийн халуун ус өгөх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус байр нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд 60 өрхтэй, 200 гаруй иргэн оршин суудаг аж. Засвар хийхээс өмнө нь хавар, намрын улиралд халуун ус огт ирдэггүй байжээ.

Тэгвэл өнөөдөр ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, ерөнхий инженер Ж.Пүрэвжамц болон бусад албаныхан газар дээр нь очиж танилцлаа.

Arslan.mn

Энэ үеэр ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр хэлсэн үгэндээ “Манай байгууллага дээр Хараагүйчүүдийн-48 орон сууцны оршин суугчидаас халуун устай холбоотой гомдол тасралтгүй ирдэг байсан. Өөрөөр хэлбэл 2007 оноос хойш тус байрны халуун ус тасалдалтай ирдэг байсан. Тэгвэл бид энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрсдийн хөрөнгөөр халуун усны өгөх, буцах Ф50-63 мм-н PPR-110 шугам татах ажлыг хийж, дээрх өрхүүдийг хэвийн халуун усаар хангах ажлыг хийж гүйцэтгэлээ. Иргэдийн зүгээс дээрх ажилд сэтгэл хангалуун байгаа нь газар дээр нь ажиллах үед ажиглагдлаа.

ОСНААУГ нь өөрийн хөрөнгөөр хийгдэх 6,9 тэрбум төгрөгөөр гадна засвар хийхээс гадна инженерийн шугам сүлжээ солих найман ажлын зургаа нь бүрэн дууссан бол хоёр ажил нь тендер зарлах шатандаа явж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 352 сая төгрөгөөр дөрвөн байршилд инженерийн шугам сүлжээ солихоос өнөөдрийн байдлаар нэг ажил нь эхэлсэн, гуравт нь тендер зарлагдсан байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч Д.Отгонбаяр: 

Өмнө нь манай байрны халуун ус маш муу байсан. Ялангуяа халаалт авах, татах үед халуун ус бүр ирдэггүй байсан. Харин одоо шинэ байрнаас халуун усны шугамаа татсан болохоор халуун ус тасрах гэдэг асуудал гарахгүй болсон. Олон бага насны хүүхдүүдтэй болохоор өвлийн улиралд хэцүү байдаг байсан бол одоо халуун ус хэвийн ирсэн болохоор маш их баяртай байгаа. ОСНААУГ-ын ажилчид баяр наадмын өдрүүдэд ч хүртэл амралгүй ажиллаж биднийг халуун усаар хангаж өгсөн.

Манай байрыг зарим өрх нь хүйтэн байна гээд байдаг. Паарыг нь бариад үзэхээр халуун байдаг. Тэгэхээр иргэд өөрсдөө эхлээд байрныхаа дулаан алдалтыг эхлээд бууруулах хэрэгтэй. Цонхоо дулаалах, хананы сийгэлтээ багасгах хэрэгтэй. Бид эхлээд өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлсээ хийчихвэл дараа нь бусад хүмүүсээс хариуцлага нэхэхэд амар болно.

Arslan.mn

“Хараагүйчүүдийн-48” байрны оршин суугч С.С.Хүрэлбаатар: 

Өмнө нь халуун ус тасалдаад хэцүү байдаг байсан бол бид одоо халуун усаа хэвийн авч байна. Иргэд зуны улиралд 10 хоног халуун ус тасрахад л хэрхэн цутардаг билээ. Гэтэл манай байр чинь хавар, намрын улиралд бүр халуун усгүй байдаг байсан. Манай байранд ихэвчлэн харааны бэрхшээлтэй хүмүүс амьдардаг. Тэр болгон гараад байх боломжгүй. Халуун усны асуудлыг шийдвэрлээд өгөөч гээд явах хүн нь бага. Харин ОСНААУГ-аас зардал, хүн хүчээ гаргаад халуун усны асуудлыг шийдвэрлэсэнд баяртай байна.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649929
5 эможи

keyboard_arrow_up