ХХААХҮЯ: Өвөрхангай аймгийн хүнс, худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа ХХААХҮЯ: Өвөрхангай аймгийн хүнс, худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Өвөрхангай аймгийн хүнс, худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

2023 оны 8 сарын 22

Arslan.mn

Өвөрхангай аймгийн сургуулийн хоол үйлдвэрлэлд ашиглах хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг нийлүүлэх ерөнхий гэрээ зарласантай холбоотой Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, хүнс худалдаа үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл 45 хүн хамрагдлаа.

Сургалтаар оролцогчдод дараах мэдээллийг хүргэлээ. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичиг,
  • Хоол үйлдвэрлэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр,
  • Худалдан авах ажиллагаанд мөрдөх хууль эрх зүйн баримт бичиг,
  • Хүнсний салбарын бодлого, хууль эрх зүйн орчин,
  • Хүнсний бүтээгдэхүүнийг ерөнхий гэрээнд шилжүүлсэн сайн туршлага,
  • Ерөнхий гэрээнд тавигдах шаардлага гэх сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ.

Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газруудад хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649961
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up