Австрали улсаас 250 мянган долларыг үерт өртсөн иргэдэд ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Австрали улсаас 250 мянган долларыг үерт өртсөн иргэдэд ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Австрали улсаас 250 мянган долларыг үерт өртсөн иргэдэд ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2023 оны 8 сарын 22

Австрали Улс Монгол Улсад болсон хүчтэй үерийн улмаас үүссэн онцгой нөхцөл байдлыг харгалзан 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай Австралийн элчин сайдын яамнаас мэдээлэв.

Тэрбээр долоодугаар сарын 5-ны өдрөөс Монголд улирлын шинжтэй ширүүн бороо орж үер буусны улмаас зарим аймаг болон нэн ялангуяа Улаанбаатар хотод хамгийн их хохирол учирсан билээ. Улмаар наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэн орсон ширүүн борооны уршгаас Улаанбаатар хотод буусан гэнэтийн хүчтэй үерт дөрвөн хүн амь насаа алдаж, зарим хороо дүүрэгт их хэмжээний хохирол учирч, үйлчилгээ тасалдсан байна. Австрали Улсын Засгийн газар үерийн улмаас хүний амь нас хохирч, дэд бүтэц, өмч хөрөнгө эвдэрч сүйдсэнд гүнээ харамсаж байна хэмээн мэдэгдэв.

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэйти Смит “Үерт ойр дотнын хүмүүс, гэр орон, амьжиргаагаа алдсан хүмүүстэй бид сэтгэл зүрхээрээ хамт байна. Австрали, Монголын ард иргэд хүнд хэцүү үед бие биедээ тусалж ирсэн түүхтэй юм. Австрали Улс нь Монголын гуравдагч хөрш, үнэнч түншийн хувьд үерт нэрвэгдэгсдэд туслах, үерийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах болно” гэжээ.

Үерт нэрвэгдэгсдэд туслах арга хэмжээнд дэмжлэг үзүүлж буй Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН), Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангаар дамжуулан Австрали Улс хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх юм.

МУЗН үерт орон гэрээ алдсан айл өрхүүдэд хүнсний ба бусад нэн хэрэгцээт бараа хуваарилах, ОБЕГ ба бусад холбогдох байгууллагуудтай хамтран гамшгийн хохирлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлтийг хүлээн авах үйлчилгээг үзүүлж байна.

НҮБ-ын Хүн амын сан нь үерт орон гэргүй болсон эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, ариун цэврийг сахихад зайлшгүй шаардлагатай эрүүл ахуй, ариун цэврийн иж бүрдлээр хангахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649982
0 эможи

Иргэн
2023-08-22 22:23
Ашгүй дээ, хэдэн ядарсан айлыг орон гэртэй бодоход туслах нь. Баярлалаа
keyboard_arrow_up