БОАЖЯ Богд-Ууланд олгосон газрыг цуцалсан хэмээн “шоудсан уу...“ БОАЖЯ Богд-Ууланд олгосон газрыг цуцалсан хэмээн “шоудсан уу...“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БОАЖЯ Богд-Ууланд олгосон газрыг цуцалсан хэмээн “шоудсан уу...“

2023 оны 8 сарын 25

Arslan.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайд А/299 тоот тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд газар ашиглагч 36 иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Богдхан ууланд олгосон 169,405 ам метр талбайг чөлөөлж, хамгаалалтад авах боломж бүрдэх юм. Ойн тухайн хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.

Газар ашиглах эрхийг цуцалсан байршилуудын тухайд Богдхан уулын Зайсангийн, Түргэний, Хүүшидын Арцатын, Тайны, Жаргалантын, Нүхтийн, Төрхурахын аманд байрлах газаруудын байршилын эрхийг цуцалсан байна.

Тэгвэл цахим орчинд энэ талаар ч мөн хөврөөд эхэлсэн байна. Уг нь Богдхан уулын газрыг чөлөөлөх шийдвэр нь зөв хэдий ч хүний эд хөрөнгийг шууд нураах хүртэл шийдвэр гаргах нь хэр зохистой вэ... 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650082
0 эможи

Зочин
2023-08-25 10:39
өөр ч шүүрдэх газар олон байгаа. Сэтгүүлчид гаргаж ирэх байх. Өөрийнх нь тушаалаар эрх олгосон зарим газрууд хүчингүй болоогүйл байсан даа Эрх баригч нам хийж чадахгүй л юм байна даа. Сонгуулиар элитүүдийг цэгцэлж чадах нам гарч ирэх болов уу. АН лав чадахгүй.
keyboard_arrow_up