ХХААХҮЯ: Нийт 7 мянган га талбайг усалгаатай болгохоор ажиллаж байна ХХААХҮЯ: Нийт 7 мянган га талбайг усалгаатай болгохоор ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Нийт 7 мянган га талбайг усалгаатай болгохоор ажиллаж байна

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд 8 аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 4 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм. 

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 7 аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 

Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм. 

Төслийн үр дүнд усалгаатай тариалангийн хэмжээг одоогийн түвшнээс 10-12 хувиар нэмэгдүүлж чадсанаар уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, хүнсний тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650221
0 эможи

keyboard_arrow_up