Б.Эрдэнэ-Очир: ШШЕГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг“-өөр ажилд орох сонирхолтой иргэдийг БҮРТГЭЖ байна Б.Эрдэнэ-Очир: ШШЕГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг“-өөр ажилд орох сонирхолтой иргэдийг БҮРТГЭЖ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Эрдэнэ-Очир: ШШЕГ-ын “Нээлттэй хаалганы өдөрлөг“-өөр ажилд орох сонирхолтой иргэдийг БҮРТГЭЖ байна

2023 оны 8 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр /2023.08.30/-ны өдөр зохион байгуулагдаж буй Шүүх шинжилгээний байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна. 

Өдөрлөгийн үеэр шүүх шинжилгээний байгууллагын  чиг үүрэг, үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлан таниулж, шинжээч, мэргэжилтнээр ажилд орох сонирхолтой иргэдийг бүртгэж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг  хүлээн авч ажиллаж байна.

Arslan.mn

Энэ үеэр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэ-Очир " Өдөрлөгөөр  шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг гүйцэтгэхэд ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмж,  шинжилгээ хийх үйл явцын талаар иргэд, олон нийтэд танилцуулж, алба хаагчтай холбоотой санал хүсэлтийг нээлттэй авч байна.

Мөн энэ үеэр өдөрлөгт ирж байгаа хүмүүсийн харааг шалгаж өгөх үйлчилгээг үзүүлж байна. 

ШШЕГ нь Дотоод Хэргийн Их сургуультай хамтран "Шинжлэн магадлахуйн" магистр бэлтгэх (1+1) хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Тус сургалтын хөтөлбөрт хамрагдсанаар шүүх шинжилгээний мэргэжлийг магистрын зэрэгтэй төгсөхөөс гадна,  шүүх шинжилгээний байгууллагад ажиллах боломж  бүрдэж байна. Мөн Магадлахуйн чиглэлээр магистр бэлтгэх (1+1)  хөтөлбөрт оролцох сонирхолтой иргэд байвал хүсэлт болон холбогдох материалаа өгөх боломжтой.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс батлагдан хэрэгжиж эхэлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдөн, инженер техник, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох болон хүрээлэн буй орчны шинжилгээ хийх орчин нөхцөл бүрдсэн. Ингэснээр  иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн тэгш байдлыг хангах тал дээр  эрх зүйн орчин бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна." гэдгийг онцлов. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650278
2 эможи

зочин
2023-08-31 08:01
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биш шүү. шүүх шинжилгээний шүү.
ШШЕГ
keyboard_arrow_up