“Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно“ “Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Говь-Алтай аймагт нас барсан хүн тарваган тахлаас болсон эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтооно“

2023 оны 8 сарын 30

Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгдсэн, тарваган тахлаас болсон эсэхийг шинжилгээний хариугаар тогтоохыг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ЗӨСҮТ/ мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр 2023 оны наймдугаар сарын 29-нд Говь-Алтай аймагт шалтгаан тодорхойгүй нас баралт бүртгэгджээ.

Уг тохиолдлыг тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн онош тодруулахаар лабораторийн шинжилгээг Ховд аймгийн ЗӨСТ-д хийх юм байна. Шинжилгээний хариуг гарсан тухайн цагт мэдээлнэ гэв.

Орон нутгийн Онцгой комисс, ЭМГ, ЗӨСТ-ийн хамтарсан баг голомтод хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгааг мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650284
0 эможи

keyboard_arrow_up