БОАЖЯ:  Шонхор шувуу бусад улс орнуудад ховор шувуу учраас 26 сая төгрөгөөр үнэлсэн БОАЖЯ: Шонхор шувуу бусад улс орнуудад ховор шувуу учраас 26 сая төгрөгөөр үнэлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БОАЖЯ: Шонхор шувуу бусад улс орнуудад ховор шувуу учраас 26 сая төгрөгөөр үнэлсэн

2023 оны 9 сарын 04

Arslan.mn

БОАЖЯ-наас Богдхан дархан цаазат газарт ашиглалтын бус газар олголтыг цуцалсан тухай мэдээлэл өгч байна.

Энэ үеэр тус яамны мэргэжилтэн "Идлэг шонхор шувуутай холбоотой буруу ойлголт иргэдийн дунд их байна. Идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар буюу гадаад орны өндөр дээд албан тушаалтанд хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх зорилгоор бэлэглэдэг болсон.

Монгол орны нутагт  идлэг шонхор шувууг барих, тээвэрлэх журмыг БОАЖ-ын сайд тушаал гарган, баталсан. Энэ журмын хяналтад орон нутгийн удирдлага хяналт тавих үүрэгтэй. 12 аймагт идлэг шонхор  шувууны худалдаанаас 12 тэрбум төгрөгийг орлого олжээ. Энэ мөнгө Байгалийн нөөцийг хамгаалах санд төвлөрч, тухайн орон нутагт орлогын 50 хувийг буцаан олгодог. 

Шонхор шувууг 26 сая төгрөгөөр үнэлсэн.  Улсын тэмдэгтийн 1.3 сая төгрөгийг мөн төлдөг.  Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад улсуудад ховор шувуу юм. Үржлийн үедээ Монголд нүүдэллэн ирдэг тул манай улсад элбэг. Дэд бүтэц, өндөр хүчдэлийн шонгийн моднуудын улмаас жил бүр 800-2000 идлэг шонхор шувуу үхдэг. Иймд Эрчим хүчний яамны Стандартын албатай хамтран стандартаа шинэчилсэн. Амьтанд ээлтэй шонгийн моднууд барьдаг болно. Одоогоор найман аймгийн шонгийн моднуудыг шинэчилсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650440
0 эможи

keyboard_arrow_up