ЭЦА: 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна ЭЦА: 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.

Орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан болон бие даасан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж ажилласнаар дараах үр дүнд хүрч байна.

Тухайлбал: Завхан аймгийн Их-уул сум 6 ш, Өвөрхангай аймгийн Уянга сум 2ш, Баянхонгор Эрдэнэцогт сум 10ш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38ш, Ховд аймгийн Алтай сум 12ш, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16ш, Булган аймаг 1ш, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2ш, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2ш, Эмээлт дахь шалгах нэвтрүүлэх цэгээр 12ш, /лаазалсан/ тарваганы мах 11ш, нийт 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна”

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650503
0 эможи

keyboard_arrow_up