НЦУГ: Дүн шинжилгээний хурал зохион байгуулж, он дуустал ажлаа эрчимжүүлэх чиглэл өглөө
2023 оны 9 сарын 07
Нийслэлийн хэмжээнд 2023 оны 8 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, илрүүлэлт, шийдвэрлэлтийг хэрхэн ахиулах чиглэлээр дүүргийн ЦГ-ын дүн шинжилгээний багийн мэдээллийг хэлэлцэж, он дуустал ажлаа эрчимжүүлэх чиглэлээр ажил хариуцсан дарга нарт үүрэг чиглэл өглөө.
Эхний 8 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн 80.3%-ийг залилах, ХЭМХБЭГХ, хулгайн гэмт хэргүүд эзэлж байгаагаас залилах гэмт хэрэг 42.8%-ийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.
Цаашид эдгээр хэргүүд гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр ажлаа эрчимжүүлж, албад хоорондын уялдааг ханган ажиллах шаардлагатай байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650587
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: