Р.Сэддорж: Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо, Нохойд хазуулсан эмэгтэйг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл тусламж ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ Р.Сэддорж: Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо, Нохойд хазуулсан эмэгтэйг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл тусламж ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Р.Сэддорж: Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо, Нохойд хазуулсан эмэгтэйг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл тусламж ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2023 оны 9 сарын 07

Arslan.mn

Өчигдөр нэгэн эмэгтэй рүү олон золбин нохой дайрч буй бичлэг цахим орчинд тавигдсан билээ. Уг үйл явдал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон бөгөөд энэ талаар Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.

Тэрээр, Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.

Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650588
5 эможи

зочин.
2023-09-07 14:33
Ноход золбин биш ч байж магад. Золбин нохой тэр бүр хүн рүү дайраад байдаггүй. Эзэд нь манай нохой гэж хэлэхгүй л дээ. Ер нь нохой тэжээх иргэд айлууд их болжээ. Зүй ёсоор маллаж чадахгүйгээс хот суурингийн гудамж талбайг бохирдуулах, хүүхэд багачуудыг айлгах аюул нүүрлэж байхаас гадна,нийтийн орон сууцанд хуцаж гангинах зэргээр оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна. иймд нийтийн орон сууцанд нохой тэжээхгүй,гэр хороолол,хувийн хоустай хүмүүс л тэндээ тэжээхийг хуульчилж өгвөл сайн байна.
keyboard_arrow_up