“Ланд 200“ маркийн автомашины ЖОЛООЧ : Би нохой хөөх гэж машиныхаа дуут дохиог дарж, хашхирсан
2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 45 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад хот Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазсан хэрэг гарсан.
Тодруулбал, тухайн үед 31-32 УНЧ улсын дугаартай "Ланд 200" машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй талаарх мэдээлэл, бичлэг түгсэн.
Бичлэгийг тухайн эмэгтэйн нөхөр нь нийтэлж, хэрвээ энэ жолооч тусалсан манай хүн эмнэлгийн оронд хөдөлмөрийн чадвараа алдаж хэвтэхгүй, бага хохирол амсах байсан, мөн тус хүргэсэн залууст баярлалаа гэсэн юм.
Тэгвэл тус үйл явцын талаар "Ланд 200" автомашины жолооч мэдүүлэг өгчээ.
Тэрбээр “Тухайн үед би нохой хөөх гэж машиныхаа дуут дохиог дарж, хашхирсан. Тэгэхэд дэлгүүрээс хүмүүс гарч ирээд түүнд туслахаар нь яваад өгчихсөн юм. Тухайн бичлэг ямар ч дуугүй байсан учраас намайг туслах гэж хичээсэн гэдгийг хүмүүс мэдээгүй байгаа учраас шүүмжилж байна. Цагдаагийн газраас тухайн үед юу болсон талаар мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би өөрийнхөө чадах хэмжээнд иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Хэрвээ намайг буруутай гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэлээ.