“Барилгачдын баяр“-ын түүхт 97 жил : Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгж ТОДОРЛОО
"Барилгачдын баяр"-ын түүхт 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Барилгачид 97 жилийн ойгоо "БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА" уриан дор тэмдэглэж, салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.
2023 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид "Баганат" цом, өргөмжлөл гардуулан, Барилгачдын талбайдаа тугийг нь мандуулан алдаршууллаа.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа тэргүүтэй салбарын удирдлагууд оролцож, нийт барилгачид, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, гавьяатууд, зураг төсөл зохиогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Барилгын салбар цаашдаа орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны асуудалд анхаарах, хөдөө орон нутгийг орон сууцжуулах болон гэр хорооллыг дахин төлөвлөх тал дээр анхаарч ажиллана гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн онцолж байлаа.
Шилдэг аж ахуйн нэгжүүд:
- Барилга угсралтын чиглэлээр "Эрдэнэ орчлон" ХХК, "Монкон групп" ХХК
- Инженерийн шугам сүлжээний чиглэлээр "Макс өргөө" ХХК
- Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр "Монцемент Билдинг Материалс" ХХК, "Плас саплай инженеринг" ХХК
- Нийтийн аж ахуйн чиглэлээр "Дархан-Ус сувдаг" ОНӨААТҮГ
- Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр "ББСМО" ХХК, "Мөнх Инж Констракшн" ХХК, "Престиж инженеринг" ХХК
- Гадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн чиглэлээр "Мон профейшнл" ХХК шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, өргөмжлөл, цомоор шагнуулав.
Тухайн салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг аж.