НҮҮРСНИЙ ХЭРЭГ I Б.Ганхуяг: Намайг ямар ч үндэслэлгүй хорьж байна
"Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ЯГ ОДОО болж байна.
Шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, есдүгээр сарын 12-н болсон.
Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах бөгөөд одоо урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдоос хуульд заасан үндэслэл бүхий тайлбарыг сонсч байна.
Прокурор: Өнөөдөр гэм буруугийн тухай шүүхгүй. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг. Яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж байгаа юм байна. Гэвч үндэслэл бүхий байх ёстой. Үндэслэлээ тайлбарлаж чадсангүй." гэв.
Шүүгдэгч Б.Ганхуяг: 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнг нь мэдэхгүй.
Одоо үлдэж байгаа зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулж хөрөнгө авсантай холбоотой. Гэхдээ үүнийг нотолж чадаагүй. Хамгийн чухал зүйл бол нийгэмд яваад байгаа нүүрсний хэрэг. УИХ дээр ажлын хэсэг гаргасан нүүрсний ажлын хэсэг. Тэнд байнга нүүрс яриад байгаа хэрнээ энд байгаа 11 хүнтэй нүүрсний тухай нэг ч яриагүй. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой шүүгчийн 19 захирамж гаргасан. Үүний 9-ийг нь Ерөнхий шүүгч н.Халиун гаргасан. Яллагдагчийн эрхийг дордуулсан олон захирамжийг ерөнхий шүүгч гаргаад байна.
Өнөөдөр Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас миний хэргийг шалгаж шүүх рүү явуулсан. Би ерөнхий шүүгчийг АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна.