У.Халиунаа: Ипотекийн зээлийн 1%-ийн  шимтгэлийн зөрүүг банкууд 30 хоногийн дотор иргэдэд “БУЦААН ОЛГОХ“ ёстой У.Халиунаа: Ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлийн зөрүүг банкууд 30 хоногийн дотор иргэдэд “БУЦААН ОЛГОХ“ ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

У.Халиунаа: Ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлийн зөрүүг банкууд 30 хоногийн дотор иргэдэд “БУЦААН ОЛГОХ“ ёстой

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

Монгол Улсад ипотекийн зээлтэй 115,000 иргэн бий. Энэ хүмүүст банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг үндэслэлгүйгээр авсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон.

Иргэн арилжааны банкнаас 10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг.

Үүнийг ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын Хууль эрх зүй, дотоод хяналтын газрын дарга  У.Халиунаагаас тодрууллаа.

Тэрбээр, " Өчигдөр нэр бүхий арилжааны есөн банкны 1%-ийн шимтгэлтэй холбоотой асуудлыг Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. 

Энэ үйл ажиллагаанд яагаад ШӨХТГ хяналт тавьж ажилласан бэ гэвэл,

  1. Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, хяналт тавьж ажилладаг
  2. Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хүүг бууруулах хүрээнд Засгийн газраас өгсөн  үүрэг чиглэлийн хүрээнд МУ-ын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Энэ ажлын хүрээнд хяналт шалгалт хийсэн
  3. Нэр бүхий өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу мөн хяналт шалгалтын ажлыг явуулсан.

Хяналт шалгалтад нийт 11 банк хамрагдсан. 2021 оны 7 сараас хойш арилжааны хоёр банк ипотекийн зээл олгоогүй байсан. Тиймээс энэ удаагийн хяналт шалгалтаар 9 банкийг шалгасан.

Энэ дагуу гурван шатны шүүхээр явсан. Шүүхээс  ШӨХТГ-аас тавьсан торгууль нь хуулийн үндэслэлтэй  байна гэж үзсэн.

Өчигдөр УДШ-ийн Захиргааны хэргийн танхимаас  банкуудын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзаж шийдвэр гаргасан.  Мөн 6 сарын 13-ны Захиргааны хэргийн  Давж заалдах шатны  шүүхийн магадлал мөн хүчин төгөлдөр болж байна гэж үзэж байна.

Тиймээс банкууд ипотекийн зээлийн 1%-ийн  шимтгэлийн зөрүүг  30 хоногийн дотор иргэдэд “БУЦААН ОЛГОХ“ ёстой. Энэ хугацаа өчигдөр эхэлсэн. Хэрвээ хугацаандаа үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд албадан гүйцэтгүүлэх хүсэлт хүргүүлээд торгуулийн арга хэмжээг авна.  Үүн дээр ШӨХТГ хяналт тавин ажиллана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
650736
8 эможи

Irgen
2023-09-15 11:44
Tsalingiin zeel eldew zeeliin 1% orohgui ymuu
Зочин
2023-09-12 23:27
гол нь энэ хугацаа заадаг нь цаанаа л но-той
keyboard_arrow_up