ҮСХ: Улсын хэмжээнд иргэдийн дундаж цалин 6.1 хувиар ӨСЖЭЭ
2023 оны 9 сарын 14
Үндэсний Статистикийн Хорооноос 2023 оны 2 дугаар улирлын байдлаар ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалинг танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 50.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 757.2 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.6%) мянгаар өмнөх улирлаас 730 (1.5%)-аар, харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 14.7 (2.0%) мянгаар өмнөх улирлаас 20.3 (2.8%) мянгаар тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650846
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: