С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах уу?! С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрүүд нууцад хамаарах уу?!

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчийн тусгай саналаар 2021 оны долдугаар сарын 19-ний хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, улмаар хэрэгсэхгүй болоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн, ер нь олон нийт сүүлийн үед нэлээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов.

Өөрөөр хэлбэл, С.Баярцогттой холбоотой шүүхийн шийдвэрүүдийг эрж хайгаад эхэлжээ. Гэвч олдохгүй байгаа аж. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын хэмжээнд шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлд нь цахимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.shuukh.mn цахим хуудаст нийтэлдэг болсон. 

Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах батлах тухай журамд “...Хэргийг тухайн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажилтан буюу админ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн бүх оролцогчид гардаж авснаас хойш ажлын тав хоногт багтаан цахим санд байршуулах ба ингэхдээ шийдвэрт дурдсан иргэн, хуулийн этгээдийн регистр, бүртгэлийн дугаар болон хаягийг дарж, тэдгээрийн нэрийн зөвхөн эхний үсгийг үлдээж нийтэлнэ” гэжээ. Мөн тус журмын 4.2-т нууцлах шаардлагатай тодорхой хэргүүдийг байршуулахгүй байхаар заажээ. Харин С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэр тэдгээрийн алинд нь хамаарч байгаа нь ойлгомжгүй байгаа юм байна.

 

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650853
0 эможи

О
2023-09-15 16:36
Энэ хужааг ямар шүүх нь хахуул аваад гаргачихваа шоронгоос Оюу тллгойг гадныхан зараад өчнөөн тэрбум идчихээд гадаадын банкинд нуучихсан биздээ.хэрэв хятадад бол шууд цааз буцаагаад бх ёстой газар нь аваач
keyboard_arrow_up