НЭМҮТ: Зургаан сарын хугацаанд 2,486 хүн НОХОЙД ХАЗУУЛЖЭЭ
2023 оны 9 сарын 15
Энэ оны эхний зургаан сарын байдлаар нохойд хазуулсан 2,486 тохиолдол бүртгэгдсэнийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс мэдээллээ.
Эдгээр иргэний 57.1 хувь нь гудамж, зам талбайд явахдаа нохойд хазуулж, гэмтжээ. Насны ангиллаар харвал
- 0-9 насны хүүхэд 26.2 хувь
- 10-19 насныхан 19.2 хувь нохойд хазуулсан байна.
Иймд олноороо цугларсан нохдоос холуур явах, гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвч хэрэглэж, хөтөлж явах, уяатай нохойд хүрэхгүй байх, нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандах, вакцины тундаа хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650889
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: