Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?! Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой. Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Удаанжаргал нүүрсний хэмээх хэргийн гол гэрч, холбогдогч болж таараад байгаа аж. Томоохон бүх асуудал дээр хэлсэнчлэн түүн дээр очоод гацчихаад байгаа гэнэ. Гэтэл тэр өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн улсаар дамжаад хамгийн сүүлд Малайзад дуулдаад сураг алдарсан. Байгаа газар нь тогтоогдсон ч авчирч чадахгүй удаад байгаа нь олны анхаарлыг татаад байсан юм. Тэр бүү хэл, сүүлдээ “Сингапур, Малайзын хооронд нисээд байдаг” гэх мэдээлэл ч яригдах болоод байгаа юм.

Тиймээс ойрын хугацаанд 5Ш ажиллагааг эрчимжүүлж Н.Удаанжаргалыг авчирч нүүрсний хэргийг гацаанаас гаргахаар ажиллаж эхэлжээ. Дашрамд, энэ нь ЦЕГ-ын шинэ даргын эхний томоохон ажил болох бололтой. Ер нь бол Засгийн газрын 5Ш ажиллагааны хамгийн “сонирхол” татдаг нь “Шувуу” ажиллагаа байдаг. Энэ ажиллагааны гол хүн нь ЦЕГ-ын дарга аж. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудаас “шувуу” авчрах гол хэлцлийг хийдэг субьект нь юм байна. Тиймээс ойрын үед Н.Удаанжаргалыг авчирч, нүүрсний хэрэг “ноцож” мэдэхээр болжээ.

Түүнчлэн зөвхөн Н.Удаанжаргал гэлтгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжиж байсан “Тавантолгой түлш” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ч нүүрсний асуудалтай холбогдож болзошгүй болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650913
0 эможи

keyboard_arrow_up