Ж.Ганбаатар сайд шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ Ж.Ганбаатар сайд шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар сайд шатахууны асуудлаар мэдээлэл хийнэ

2023 оны 9 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт: ГХЯ-нд: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран "Нэг бүс нэг зам-Санаачилга 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

11.00 цагт: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ОХУ-ын шатахууны экспортын хоригийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.  

11.00 цагт: УЕП-ын гадна: Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8600-5008.

11.00 цагт: Улсын III төв эмнэлэгт: Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг БНСУ-ын цээжний хөндий, зүрх судасны мэс заслын нийгэмлэг гэрээнд гарын үсэг зурна. Утас: 9968-6869, 8888-1207.

11.40 цагт: "Мишээл Экспо" төвд: "Эрүүл мэндийн салбарын технологи-2023" олон улсын үзэсгэлэн эхэлнэ. 

18.30 цагт: “Улаан гэр” галерейд: Уран бүтээлч СТА Ж.Болортүвшингийн бие даасан “Алтан холбоос” үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 10 дугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ. Утас: 11-319017.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651091
0 эможи

Зочин
2023-09-22 10:52
Дэлхийн зах зээл дээр бренд нефьтийн үнэ унаж байхад Оросоос хамааралтай манайд нэмэгдэж байдаг. Стратегийн бараа болох нефьтийн хараат байдлаасаа гармаар байна шүү. Угаасаа Оросод нефьт олборололтийн тоног төхөөрөмжүүд бүгд барууны технологи байдаг тэр нь хориг арга хэмжээнд орсоноос болж нефьт олборлолт нь тасалдаж өөрийгөө хангаж чадахаа байсан бас дайнд ашиглаж байгаа бүх техникүүд нь асар их нефьт хэрэглэж байна үүнээс үүдэн нефьтийн хомсдолд Орос орсон шүү дээ. Бид тусгаар тогтносон улс юм бол Оросоос шатахууны хамааралгүй болох ёстой
keyboard_arrow_up