Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ

2023 оны 9 сарын 26

 

Arslan.mn

Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрджээ.

Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд өчигдөр гарын үсэг зурсан байна.

Ингэснээр аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу тээвэрлэлт хийх боломжтой болж байна.

Мөн Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийнэ. Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1,200-1,500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой.

Тээврийн зардал буурвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна.

Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдэж байгааг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651213
0 эможи

keyboard_arrow_up