Ц.Даваасүрэн: Австралид амьдарч байгаа Монголчууд эх орныхоо бүтээн байгуулалтад ажиллах сонирхол их байна Ц.Даваасүрэн: Австралид амьдарч байгаа Монголчууд эх орныхоо бүтээн байгуулалтад ажиллах сонирхол их байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Австралид амьдарч байгаа Монголчууд эх орныхоо бүтээн байгуулалтад ажиллах сонирхол их байна

2023 оны 9 сарын 26

Arslan.mn

Гадны улс орныг зорих монголчууд их байгаа ч, гадаадад сурч боловсроод Монголдоо ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтын салбарт ажиллах эрмэлзэлтэй залуус ч цөөнгүй байна. Улсын их хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн эдгээр өдрүүдэд Австрали улсад ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр Австралид барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтэй уулзлаа.

Ажил амьдралын орчин нөхцлөө өөрчлөх, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож, сурч боловсрохоор олон зорилгоор тэд гадны улсыг зорьж байгаа. Гэхдээ Австрали улсаас шинэ техник технологи нэвтрүүлэх, монголынхоо хөгжил дэвшилд өөрсдийн хүч хөдөлмөрөө зориулж ажиллах сонирхол их байгаагаа уулзалтын үеэр онцолж байлаа.

Тодруулбал, метро, түргэн галт тэрэгний бүтээн байгуулалтын хяналтын инженер С.Золбаяр тус улсад мэргэжлээрээ 4 жил ажилласан. Цаашдаа Монголд метро барих төсөл хэрэгжвэл ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Мөн барилгын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургалтын “Career go training” компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд Монголчууддаа монгол хэл дээр мэргэжил эзэмшүүлж, сертификат олгож, ажилд зуучилдаг байна.

Энэ зэрэг Австрали Улсад Монголоос 13100 гаруй иргэн сурч, хөдөлмөрлөж амьдарч байна. Тус улсын хууль тогтоомжийн дагуу өөрсдийн компани, аж ахуйн нэгж байгуулан ажиллаж байгаа иргэд багагүй байна. Тэдний 80 гаруй хувь нь барилга, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа аж. Австрали улсад сүүлийн жилүүдэд баригдаж байгаа 100 гаруй барилгын бүтээн байгуулалтад монголын компаниуд оролцжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Өөрсдийн үзэж харсан туршлага, хийж бүтээсэн бүтээн байгуулалтуудаа танилцуулах, санал солилцох зорилготой 40 орчим залуу энэхүү уулзалтад ирж оролцлоо. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн уулзалтад оролцсон залууст хандаж хэлсэн үгэндээ “Та бүхнээрээ бахархаж байна. Энд ажиллаж байгаа залуус бүгд л эх орноо хөгжүүлэх зорилготой гэдгийг ойлголоо. Нэгдмэл байж чадаж байна. Тиймээс та бүхэн минь чадахаараа сурч мэдэж эх орондоо ихийг бүтээгээрэй” гэж хүслээ.

Дашрамд дуулгахад, 2023 оны Барилгын шилдэг аж ахуйн нэгжийн нэгээр Австрали улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Мон профейшнл” ХХК шалгарсан. Уулзалтын үеэр “Шилдэг аж ахуйн нэгж”-ийн шагналыг компанийн захирал С.Гончигсумлаад гардуулан өгч, баяр хүргэлээ. Мөн олон жил барилгын салбарт тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Барилга, хот байгуулалтын яамны жуух” тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнаж, цаашдын ажил амьдралд нь, их үйлсийг хийж бүтээх гэсэн итгэлд нь урам өгч, Монголдоо ирж хийж бүтээгээрэй хэмээн итгэл өвөрлүүлэн амжилт хүссэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651215
1 эможи

Зочин
2023-09-26 14:19
гуцнадаа монголд молиго үмхэхийн тулд наана чинь зардал чирэгдэл нэг насны амьдралаа үрэн байж ажиллах уу
keyboard_arrow_up