Түгжрэлийг шийдэх Ногоон автобус 30 жилийн насжилттай, 1993 онд үйлдвэрлэгдсэн үү? Ж.Сүхбаатар сайд аа! Түгжрэлийг шийдэх Ногоон автобус 30 жилийн насжилттай, 1993 онд үйлдвэрлэгдсэн үү? Ж.Сүхбаатар сайд аа!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Түгжрэлийг шийдэх Ногоон автобус 30 жилийн насжилттай, 1993 онд үйлдвэрлэгдсэн үү? Ж.Сүхбаатар сайд аа!

2023 оны 9 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болж 2022,2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргасан.

Харин хоёрдугаар ээлжийн 80 автобус 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатарт орж ирсэн бөгөөд тус автобус нь БНСУ-ын Young An корпорацын ZYLE Daewoo Bus компанид үйлдвэрлэдэг, 2023 оны шинэ загвар болох Евро-5 стандартынх хэмээн Зорчигч тээврийн нэтгэлээс мэдээлж байв. 

Гэвч 2023 оны цоо шинэ гэгдэх уг автобус нь засаж, янзалсан хуучин автобус байжээ. 

Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа

Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

-Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал" хэмээн мэдээлэл өгч байсан билээ. 

Тэгвэл энэхүү түгжрэлийг шийдэх ногоон автобус нь хуучин, зузаан замасктай гучин жилийн насжилттай нь серийн дугаараараа батлагджээ. "Ж.Сүхбаатар сайдын Иргэдийг хөнгөхөн хуурчих санаа нь бүтэлгүйтээд байгаа бололтой". 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651299
0 эможи

Зочин
2023-10-01 22:33
Лед гэрэл шинэ халаалт тавьчихаар шинэ гэнэ.одоо улайсах гэрэлтэй айл чбайхгүй.шинэ автобусандаа сайхан халтар замаск тавьжээ.тун их яарчээ
Зангараг
2023-09-30 04:11
Хайран улсын мөнгө хөрөнгө, этгээдүүдэд хэрэг үүсгэж шалгаад шоронд нь явуулах хэрэгтэй.
Зочин
2023-09-29 22:20
Шорондоо орцгоо новшнуудаа…
Зочин
2023-09-29 13:42
Ийм л хуучин автобус авч өөрсдөө мөнгийг нь идэв ээ. Цаддаггүй дарга нар юмаа. Ичээчээ.
Зочин
2023-09-29 12:03
Яармагийн замын 1-р эгнээг тусгаарласан талаар саналаа хэлье. Энэ тусгаарлалт бол буруу гэж үзэж байна Үүнд: 1. 1-р эгнээгээр лщзочиж буй автомусны зурааг авалт хийхэд эгнээ ашиглалт 1 хувьл байгаа 2. түгжрэлийг бууруулахын тулд хотоос гарах урсгалыг чөлөөтэй болгосноор түгжрэл буурах жамтай Хотоос гарах урсгалд крант тавихаар түгжрэл багасахгүй ЭНЭ ТАЛААР СЭТГҮҮЛЧИД БАРИМТТАЙ МЭДЭЭЛЭЛ ТАВИХ ХЭРЭГТЭЙ
keyboard_arrow_up