Шөнийн 00:40 цагт “Тэнүүн огоо“ ХХК-ийн  А.Ганхуяг, НХААГ-ын дарга Б.Түмэнжаргал нарын дөрвөн хүнийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ Шөнийн 00:40 цагт “Тэнүүн огоо“ ХХК-ийн А.Ганхуяг, НХААГ-ын дарга Б.Түмэнжаргал нарын дөрвөн хүнийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шөнийн 00:40 цагт “Тэнүүн огоо“ ХХК-ийн А.Ганхуяг, НХААГ-ын дарга Б.Түмэнжаргал нарын дөрвөн хүнийг ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус нийгэмд анхаарал татаж, асуудал үүсгэв.  Тэгвэл, нийтийн тээвэртэй холбоотой асуудалд АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, техникийн шинжээч томилон шуурхай шалгах ажлын хэсэг байгуулан шалгалтын ажлыг эхлүүлсэн.  

Шалгалтын хүрээнд АТГ-ын мөрдөгчийн сэжигтнийг баривчлах мөрдөгчийн тогтоолоор "Тэнүүн огоо" ХХК-ийн ерөнхий захирал Аюушийн Ганхуягийн гэр, албан өрөөнд өнгөрсөн шөнө нэгжлэг хийж,  улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Мөн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, НХААГ-ын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх, Монгол Улсын зөвлөх инженер Жамсрангийн Эрдэнэбат, зэрэг дөрвөн хүнийг СААТУУЛЖЭЭ.  

Тодруулбал, саатуулах үндэслэл тогтоогдсон учир тодорхой хяналттай хорих байгууллагад хүргэж байлгана гэсэн үг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651319
2 эможи

keyboard_arrow_up