Б.Жаргалсайхан: УИХ-ын 12 гишүүнийг нүүрсний хэргээр шалгаж, 143 хүн яллагдагчдаар татагдсан Б.Жаргалсайхан: УИХ-ын 12 гишүүнийг нүүрсний хэргээр шалгаж, 143 хүн яллагдагчдаар татагдсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жаргалсайхан: УИХ-ын 12 гишүүнийг нүүрсний хэргээр шалгаж, 143 хүн яллагдагчдаар татагдсан

2023 оны 10 сарын 02

УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдийн асуултад зарим хэргүүдийн талаарх хариултыг өглөө. Тэрбээр, 

-"Нүүрсний хулгай" хэргийн хүрээнд яг хэдэн хэрэг үүссэн бэ?

-Нийт 66 хэрэг үүсгэж, 7 хэрэг шүүх рүү шилжсэн. Нэг өдөр бүгд шүүх дээр очоод шийдэгдчихгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд 14, хэрэг бүртгэлтийн 29 хэрэг явж байна. Нийт 143 хүн яллагдагчдаар татагдсан, 3 ААН шалгагдаж байна. нийтийн албан тушаалтай 90 хүнийг хамран шалгаж байгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнууд Ажнай Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын гишүүд шалгагдаж байгаа юу?

-Нүүрсний хэргээр 12 УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа гэж ойлгож болно.

-Та урд шөнө саатуулагдсан автобусны хэрэгтэй холбогдох хүмүүсийн талаар мэдээлэл авсан уу?

-Өнөө өглөө мэдээллийг авсан. Саатуулан шалгаж байгаа дөрвөн хүний асуудалд прокурорын байгууллага хяналт тавин ажиллана.

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Бидний нүүрсний хэргээр биш жагсаал зохион байгуулсан үндэслэлээр шалгаж байгаа. Нүүрсний хэргээр шалгагдах ёстой олон хүн бидэнтэй хамт шалгагдах ёстой" гэсэн. Яагаад энэ хэргийг нээлттэй шалгахгүй, мэдээлэхгүй байгаа юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа тодорхой нууцлалтай явагддаг. Тэр хүмүүс өөрөө өөрийгаа өмгөөлөх эрхтэй. Ярьж байгаа зүйлүүд нь гэмт хэргийэн шинжтэй бол шалгагдах ёстой.

-Хөгжлийн банкны хэргээр яллагдсан Ё.Баатарбилэгийг бүрэн бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг та УИХ-д хүргүүлэх үү?

-Шүүхийн шийдвэр гарчихсан учраас Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт парламент руу хүргүүлэх чиг үүрэггүй. Би мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргах эрхтэй албан тушаалтан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651334
0 эможи

Зочин
2023-10-03 08:35
МАН нэр барьж идэж уудаг, луйварддаг, чавчдаг, гишүүнийхээ эрхээр түрүү барьж мөнгөтэй холбоотой асуудлыг шүүрдэг гишүүдээсээ одоо салах хэрэгтэй
keyboard_arrow_up