ШӨХТГ: “Хасбанк“ ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж, 20 сая төгрөгөө төлсөн ШӨХТГ: “Хасбанк“ ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж, 20 сая төгрөгөө төлсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШӨХТГ: “Хасбанк“ ипотекийн зээлийн 1%-ийн шимтгэлтэй холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлж, 20 сая төгрөгөө төлсөн

2023 оны 10 сарын 02

Arslan.mn

Ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотойгоор нэр бүхий есөн банкыг 20 сая төгрөгөөр торгох шийдьэрийг ШӨХТГ-аас гаргаж, шүүхийн шийдвэрээр баталгаажсан.

Тэгвэл, ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын өнгөрсөн есдүгээр сарын 11-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны есөн банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.

Тэгвэл, “Хасбанк” ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн ногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг төрийн сангийн холбогдох дансанд өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр төлсөн, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгаварт дурдсан арга хэмжээний хүрээнд хийгдэх ажиллагааг эхлүүлсэн талаараа мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651356
0 эможи

ШӨХТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up